ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр Долдугаар сарын 28-нд нийт 630 хүний сорьцод шинжилгээ хийхэд 628 хүний сорьцод коронавирус илрээгүй.
Харин хоёр хүний сорьцод коронавирус илэрлээ. Тусгаарлалт, ажиглалт, хяналтад байсан 50 настай, 14 настай эмэгтэйн шинжилгээнд коронавирус илэрлээ.
Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 28-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан3 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 60хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн сорьц, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 5 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Ийнхүү 21 настай хоёр эрэгтэй, 22 эмэгтэй хүн, 22 настай эрэгтэй, 16 хоног эмчлэгдэн эдгэрч гарлаа.
Монгол Улсад онош батлагдсан 291 тохиолдол байгаагаас 225 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 66 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна. Биеийн байдлыг үнэлбэл 62 хүн хөнгөн 4 хүн хүндэвтэр байна” гэв.