ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.
Энэ сард 15 тусгай үүргийн нислэг үйлдэх ёстойгоос одоогоор 12-ыг нь хийгээд байгаа юм. Харин өнөөдөр буюу долдугаар сарын 28-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа 260 иргэнийг эх оронд нь авч ирэхээр тусгай үүргийн онгоц хөөрөх юм. Маргааш буюу долдугаар сарын 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа 170 иргэн, долдугаар сарын 30-нд Улаанбаатар-Сидней чиглэлд Австралид байгаа иргэдээ татан авахаар онгоц хөөрөх төлөвлөгөөг гаргаад байгаа билээ.