S&P 500 индекс: мэдээлэл, тайлбар, Dow Jones-ийн индекстэй харьцуулалт

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


SP 500 индекс бол Америкийн Нэгдсэн Улсын зах зээлийн хамгийн том үнэлгээтэй компаниудын хувьцааны жагсаалт юм. Компаниудыг сонгон шалгаруулдаг S&P 500 үзүүлэлтийн үндсэн шалгуурууд:

·Зах зээл дээр эзэлж буй хувь;

·Байгууллагын хөрвөх чадвар ( сарын 250 мянгаас эхлэххувьцаанууд);

·Зах зээлийн үнэлгээ нь хамгийн багадаа 6,1 тэрбум ам.доллар байх.

Индексийн түүхийг дурдахад, 1957 онд нээгдсэн байна. Энэ жилийн гурав дугаар сард л гэхэд 425 аж үйлдвэрийн, 60 эрчим хүчний мөн 15 төмөр замын АНУ-гийн янз бүрийн компанийн үнэт цаасыг харах боломжтой байсан. 1970 оноос санхүүгийн хувьцаануудүүссэн.

Бүтэн АНУ-гийн зах зээл дээр 5 мянган үнэт цаас бий, тоогоор бол 500 юм, эхэндээ энэ нь бага мэт санагдах боловч, SP 500 индекс нь Америкийн хувьцааны зах зээлийн үнэлгээний 80% тодорхойлдог юм. Үүнд Microsoft, Apple, Amazon, Facebook гэх мэт бусад компаниуд ордог.

Dow Jones-ийн зах зээл S&P 500 хоёрын ялгаа

Dow Jones индексэд 30 хамгийн өндөр хувьцааны динамиктай үнийн саналуудтай компаниуд багтдаг. Үүний хажуугаар, S&P 500индекс АНУ-гийн хувьцааны зах зээл дээр хамгийн том зах зээлийн үнэлгээтэй үнэт цаасан дээр тулгуурладаг, улмаар бүтэц нь илүү тод харагддаг. Энэхүү хүчин зүйлээс Standart & Poor’s-ийн үзүүлэлтийг Dow Jones-тойхарьцуулахад илүү их мэдээлэл агуулдаг гэж тооцож болно.

Өргөн зах зээл

S&P 500 индексийн корпорацууд өөрийн ажлын үргээ гадаад зах зээл рүү чиглүүлдэг. FactSet судалгаанаас авч үзвэл, ойролцоогоор эдгээр компаниудын орлогоос 30 хувь нь Америкийн Нэгдсэн Улсаас гадна үүссэн байна. Ялангуяа мэдээлэл технологийн салбарын (Apple, Google, Microsoft ба бусад) компаниуд тодорч гарч ирсэн.

S&P 500 дээр суурилсан арилжааны хэрэгслүүд

1982 онд Чикагогийн барааны бирж дээр SP 500 суурилсантооцооны фьючерс гарч ирсэн. Standart & Poor’s-ийг харвал, гэрээний хэмжээ нь 250 ам.доллар х SP500 тэнцдэг. Үүнээс гадна дуудлага худалдаанд 50 ногоон х S&P 500 тэнцэх ES тэмдэгтэй мини-фьючерсүүд гарч ирсэн.

1993 оноос NYSE бирж дээр SPDR гэх SPY тэмдэгтэй Арилжааны сан ажиллаж байна. Энэ нь нэг утгаараа SP 500 ижил жишээ юм, яагаад гэвэл маш оновчтой энэхүү индексийн динамикийг дагадаг. 2013 оноо SPY хувьцааны зах зээлийн хамгийн хөрвөх чадвартай хэрэгсэл гэж тооцож байна.

S&P 500 тодорхойлдог 4 хүчин зүйлс

  1. Жирийн ногдол ашиг тооцогдохгүй.
  2. Энэ нь чөлөөт үнэлгээгээр тооцогдсон индекс юм.
  3. Индекс нь Дэлхийн аж үйлдвэрийн ангиллын стандартаар 11 салбар, 24 салбарын бүлгүүд, 67 аж үйлдвэр болоод 156 аж үйлдвэрийн доод бүтцэд хуваагддаг.
  4. Хөрөнгөжүүлэг нь АНУ-гийн хувьцааны зах зээл дээрх хамгийн их орлоготой компаниудыг харуулдаг.

Индексээр ашиг олох нь

Зах зээл дээр S&P 500 индексээр ашиг олох хоёр стратеги бий:

1. Өсөлтийн: фьючерс болонETF хуваагддаг. Сүүлийнх дээр нь SPDR S&P 500 ETF сангийн хувьцааг худалдан авснаар ихийг олох боломжтой. Энэ АНУ-шийн хамгийн түгээмэл хувьцаа юм. Мөн түүнчлэн E-Mini S&P 500 Future хэмээх фьючерсийг олж авах боломжтой. Энэ нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс илүүг олох боломжийг олгодог. Сул тал нь хэрэгслийн хугацаа дууссаны дараа фьючерсиийг илт байдгаар нь солих хэрэгтэй.

2.Уналтын. Үүнд дээр дурдсан хэрэгслүүдээр зааварчилна ба богино хугацааны арилжаанд хэрэглэдэг. Жишээ нь, Short S&P 500 ETF худалдаж аваад энэхүү хувьцааны богино хугацааны арилжаа хийнэ. Фьючерстэй үүнийг яаг адил хийх боломжтой.

Дүгнэлт

Америкийн хувьцааны зах зээлийн үндэс суурийг яг S&P 500 индекс барьдаг ба, улсад хамгийн их хөрөнгөтэй, үнэт цаасаараа ямар компаниуд нэгт жагсаж байгааг харуулдаг учир.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх