Токиогоос 260 орчим иргэнээ татан авах онгоц хөөрлөө

  • 0
  • 54
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


Токиогоос 260 орчим иргэнээ татан авах тусгай нислэгийн онгоц өнөөдөр 09.45 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус нислэг өнөө орой 21.15 цагт Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд буцаж ирэх хуваарьтай байгааг Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээллээ. 

УОК-оос хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа бөгөөд долоодугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авч ирэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, дэлхийн 55 улсаас 10 мянга 513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын Шуурхай штабт албан ёсоор гаргаад байна. 

Montsame.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх