Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа

  • 0
  • 37
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг энэ өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Сайд Н.Энхтайван БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд, энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. 
Мөн иргэдийн солилцоог дэмжих, БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон COVID-19 коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах чиглэлд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.
Элчин сайд Ли Ё Хун хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах болон иргэд зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллахаа илэрхийлэв.
 
src=http://www.sonin.mn/uploads/images/dsc_7202a-1024x700.jpg

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх