Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

  • 0
  • 35
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэнэ гэж заасанчлан улс орон даяар тав хоног амардаг

Энэ жил Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төвүүд уламжлал ёсоор наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.

Бөмбөгөр худалдааны төв энэ сарын 11-20-нд амрах бол томоохон сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваариар ажиллана. 

СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

  • Номин супермаркетын салбар дэлгүүрүүд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарь буюу 08:45-22:00 цаг хүртэл ажиллана.
  • Имарт сүлжээ дэлгүүрүүд долдугаар сарын 9-10-нд 09:00-23:00 цагт ажиллана. Харин долдугаар сарын 11-нээс эхлэн энгийн цагийн хуваарь буюу 09:00-22:00 цагт ажиллана. 
  • Оргил худалдааны төвийн салбарууд долдугаар сарын сарын 15-ныг дуустал 09:00-22:00 цагийн хооронд ажиллана. Харин долдугаар сарын 16-наас эхлэн тухайн салбарынхаа цагийн хуваарийн дагуу ажиллах аж. 
  • Сансар сүлжээ дэлгүүр ердийн цагийн хуваарь буюу 08:00-00:00 цагт ажиллана.
  • Миний сүлжээ дэлгүүр 09:00-22:00 цаг буюу ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

  • Нарантуул олон улсын худалдааны төв долдугаар сарын 11-16-нд амарна. Долдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.
  • Хархорин худалдааны төв долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09:30-20:00 цагт ажиллана.
  • Дүнжингарав худалдааны төв долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 
  • Бөмбөгөр худалдааны төв долдугаар сарын 11-20-нд амарна. Долдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу 09:00-20:00 цагуудад ажиллана. 
  • Содон Бөмбөгөр худалдааны төв долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.
  • Барс худалдааны төв долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-19:00 цагт ажиллаж эхэлнэ.
  • Хүчит Шонхор худалдааны төв долдугаар сарын 11-13-нд амарна. Долдугаар сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллана.  
  • Да хүрээ авто худалдааны төв долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 08:30-18:30 цагуудад буюу энгийн цагийн хуваариар ажиллана. 
     

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх