ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Албаныхан наадмын бэлтгэл ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан 13 дугаар зуун аялал жуулчлалын цогцолборт зөвхөн үндэсний бөхийн барилдаан, сур болон шагайн харваанд оролцох хүмүүс, зохион байгуулагчид очно.
Тиймээс өөр ямар нэг үзэгч, сонирхогч заавал очно гээд хэл ам хийх шаардлагагүй. Мөн Хүй долоон худагт ч ямар нэг уяач өөрийн асарыг барих шаардлага гарахгүй.
Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Наадмыг зохион байгуулахад цагийн хуваарийг маш хатуу барина гэдгийг онцолсон юм.