ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өдөнгөж саяхан 12.50 цагт Буянт-Ухаад газардлаа. Нийт 172 хүн /дипломат ажилтан 4/ ирж буй юм.
Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 90, өндөр настан, асран хамгаалагчтай 17, хөгжлийн бэрхшээлтэй 3, жирэмсэн 2, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Ориентал, Алтай, Боржигон, Мичид зочид буудалд тусгаарлана. МИАТ компани 2020.07.08 буюу маргааш мөн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж 260 орчим иргэнээ авчирна.
Улсын онцгой комиссын Шуурхай штаб