Өнөөдөр ЭЕШ орон даяар эхэлнэ

  • 0
  • 41
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


2020-2021 оны хичэээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалтаар эхэлнэ. 
Улсын хэмжээнд нийт 85 шалгалтын байран дээр улс орон даяар нэгэн зэрэг шалгалт өгнө. Нийт 10 мянга гаруй хүн энэ жилийн ЭЕШ дээр нэгдсэн зохион байгуулалттай ажиллана. Босго оноо үндэсний хэмжээнд өнгөрсөн жилийнхтэй ижил байгаа. Харин их, дээд сургуулиуд босго оноогоо бууруулж байгаа. 
COVID-19 өвчний цар тахлын улмаас шалгалтын хугацааг хойшлуулж долоодугаар сарын 2-5-нд буюу өнөөдрөөс эхлэн ням гарагийг дуустал зохион байгуулахаар болсон. 


ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ:
Долдугаар сарын 03-ны Баасан гараг
10:00-11:40 цагт Хими
13:00-14:20 цагт Газарзүй
16:30-17:50 цагт Нийгэм судлал
Долдугаар сарын 04-ний Бямба гараг
10:00-11:20 цагт Биологи
14:00-15:40 цагт Математик
Долдугаар сарын 05-ны Ням гараг
10:00-11:40 цагт Физик
13:00-14:20 цагт Орос хэл
16:00-17:20 цагт Монгол Хэл


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх