Хан-Уул дүүргийн VIII хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт Туул” голд 3-6 насны гурван эрэгтэй хүүхэд тоглож байгаад гурван настай А живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 29-ний 20.10 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн тус дүүргийн Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургадугаар сарын 30-ны 08.30 цагт осолдсон газраас баруун зүгт 200 метрээс цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.
Мөн зургадугаар сарын 28-нд нийслэлийн 85 дугаар сургуулийн урд талд Туул” голд хоёр хүн живсэн. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19 настай эрэгтэйн цогцсыг тухайн өдөр олсон бол Сонгинохайрхан дүүргийн иргэн 20 настай С-ийн цогцсыг өчигдөр олж, тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ.