2020-2024 оны парламентын анхдугаар чуулганы хуралдаан өнөөдөр /2020.06.30/ товлогдож, дөнгөж сая эхэллээ. Анхдугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА: Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асан олон ажил хүлээж байгаа хариуцлагатай цаг үед та бүхэн ард олны итгэлийг авч, сонгодлоо. Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсонд баяр хүргэе. Та бүхэн хариуцлагатай байж, ард иргэдийнхээ боломжийг хулгайлахгүй байхыг хатуу анхааруулж байна. Ёс зүйгүй, зарчимгүй үйлдэл та бүхнээс гарч болохгүй шүү.
Ард түмний итгэлээр өөрсдийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх учиргүй. Мөн ард түмний дунд эргэлзээ төрүүлсэн учраас СЕХ-ны удирдлага яаралтай МАН найман жил эрх барьж, өнгөрсөн рүү буруу чихэх биш, шийдлээс бултах арга байхгүй. Олонх болсондоо эрдэхгүй, улс орны өмнө нүүрлэсэн эдийн засгийн хямралыг даван туулах, ажлын байр хадгалах оновчтой шийдвэр, шийдэл гаргуулахаар ард түмэн итгэл хүлээлгэсэн. Сөрөг хүчин сөргөлцөхөөс илүү ойлголцож, хамтарч ажиллахыг анхааруулж байна. Энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд асар их үнэтэй, сургамж үлдээж байгааг анхаарч, сонгуулийн ситем, аргачлалаа солих хэрэгтэйг сануулж байна.
Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл бий. Иймд та бүхэн шуурхай ажиллан, зөвхөн зөв шийдвэр гаргах хариуцлагатай үед та бүхэн УИХ-ын гишүүн боллоо. Та бүхэн олны итгэлийг дааж, иргэдийн боломжийг хулгайлалгүй, урдуур нь орж, өөртөө ашиглах бус тэдэнд илүү их боломж олгож ажиллаарай. Улсын сангийн мөнгийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон зөрчлийг өмнөх УИХ-ын гишүүд удаа дараа гаргасан.
Тэд дээд байгууллагын нэр хүндийг унагаасан. Үйлдэл дээрээ баригдсан үед л УИХ-ын гишүүнийг баривчлах тухай хуулийн заалт бий. Үүнийг өөрчлөх цаг болсон. Үйлдэл дээр нь гэмтнийг баривчлах угаасаа боломжгүй юм. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотнынхондоо давуу тал үүсгэсэн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тендер авсан нь тогтоогдсон УИХ-ын маш олон гишүүн бий.
Нэг УИХ-ын 42 гишүүн тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байгаа нь аж ахуйн нэгжүүдэд ногдож байгаагаас хамаагүй илүү байна. Та бүхэн ард түмэнд л үйлчлэх ёстой шүү. Тэдний итгэлээр далимдуулан өөрсдийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх учиргүй. УИХ-ын олон гишүүнийг хуулийн байгууллагууд шалгаж байна.
2009 оноос хойш өөрчлөгдөөгүй СЕХ-ны удирдлагууд нэн даруй огцрох ёстой. Мөн МҮОНРТ-ийн удирдлагууд иргэдийн эн тэнцүү мэдээ мэдээллээр хангаж чадсангүй.
Сонгуулийн системийг халах цаг олсон. МАН нийт сонгогчийн ердөө 40 хувийн саналыг авсан атлаа УИХ-д үнэмлэхүй олонх боллоо. Мөн АН хүчтэй сөрөг хүчин байж чадсангүй. АН цаашид намаа шинэчлэх цаг болжээ.
Та бүхэн мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтуудаа заавал биелүүлэх үүрэгтэй. Хөнгөн үйлдвэрийн төслүүдийг дэмжсэнээр Дархан хотод 180 мянган хүн байнгын орлоготой болно. Үүнд малчид ч багтсан. Энэ төсөлд арьс ширний 13 үйлдвэр бий.
Хүнд цагт иргэд итгэлийг нь хөсөрдүүлэхгүй гэж үзсэн хүмүүсээ сонголоо. Та бүхэн үнэнчээр ажиллана гэж найдаж байна. Та бүхнийг зоригтой шийдвэрүүд хүлээж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын ард түмэн дэвжин дээшилж, иргэдийн амьдрал цэцэглэх болтугай.