Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

  • 0
  • 67
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон байнгын асаргаанд байдаг эцэг, эх болон хүүхдээ асарч буй эцэг эхчүүд, асран хамгаалагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бус байгууллага болон тэдгээрт ажил олгогч иргэд, хөтөч дохионы хэлмэрч иргэдэд зориулан тэдгээрийг байнгын ажлын байртай болгох төсөл хөтөлбөрт хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.

Уг хөтөлбөрийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, дэмжлэгтэйгээр ажилд зуучлах, аж ахуй эрхлэлт болон хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох сургалттусгай үйлчилгээгүзүүлэн цаашлаад тэдгээр иргэдийг байнгын ажлын байртай болгоход орших юм.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суурь, өөртөө итгэх итгэлийг бий болгох нь хөтөлбөрийн гол зүйл билээ.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдэд сэтгэл зүй, хувь хүнийтөлөвшил, нийгэмдболон хамт олон дунд биеэ хэрхэн авч явах тухай сургалт, хөдөлмөрийн үнэ цэнэ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, харилцааны анхан шатны болон хөдөлмөрийн дэг журам, аюулгүй байдлын мэдлэг зэрэг өөр дурдагдаагүй маш олон сургалт судалгааны хичээлийг олгоно.

Тэр ч бүү хэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцүүлэн, ажилолгогчийн эрэлт хэрэгцээг үндэслэн ажилд зуучлах үйлчилгээг ганцаарчилсан болон хэсэг бүлэг болгон давтамжтайгаар зохион байгуулна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг харгалзан хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээнд хамруулах, ажлын ярилцлагад ороход туслах, ажлын байр, ажил олгогчидтой танилцуулах зорилгоор хөтөч, дохионы хэлмэрч ажиллуулж болно.

Уг хөтөлбөрөөс иргэдийн хамгийн их анхаарал татаж буй зүйл бол эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг билээ. Хувиараа болон бүлэг, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр өрхийн үйлдвэрлэл, аж ахуй, бичил бизнес, газар тариалан, фермерийн аж ахуй эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг хүүхдээ асарч буй эцэг, эхийн төслийг сонгон шалгаруулж 1.0-5.0 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгоно. Санхүүгийндэмжлэгнь 4 жилийн хугацаанд 50 хувь эргүүлэн төлнө.

Ажил олоход хүндрэлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар байнгын ажлын байртай болохоос гадна, нийгэмд эзлэх байр суурь, түүнд үзүүлэх өөрийн хувь нэмэр зэргийг олоход орших юм.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх