Нара 8596, Ганбууш 699 санал авчээ

  • 0
  • 64
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Нара 8596, Ганбууш 699 санал авчээ

 

УИХ-ын  8 дахь удаагийн сонгууль хамгийн олон нэр дэвшигч, хамгийн олон бие даагч өрсөлдсөнөөрөө онцлог байлаа. 

Тэдний дунд хоёр дахь удаагаа Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшсэн М.Нарантуяа буюу Нара 8596 хүний санал авсан бол Эрх чөлөөгч хэрэгжүүлэгч намаас нэр дэвшсэн Ган-Од буюу Ганбууш 699   санал авчээ. Ганбуушийн хувьд 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшиж, рейтинг өндөр явсан Нараг матарлах” ажлыг гардан гүйцэтгэж, унагаж дөнгөсөн  бол энэ удаа П.Ануужинг амлан аваад бүтэлгүйтлээ. 

Мөн энэ удаагийн сонгуульд Баянзүрх дүүргийн хоёр мандаттай 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Халуун цуст” Г.Тулга 4894 санал, Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшсэн М.Чингисхаан 671 хүний санал, Их эв намаас нэр дэвшигч З.Бат-Отгон 4112 санал, 22 дугаар тойрогт Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшигч Зураач Л.Өнөрчимэг буюу Өүлэн эх  343 хүний санал  тус тус авчээ. 

 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх