Олон санал авсан ч СОНГОГДОЖ ЧАДААГҮЙ нэр дэвшигчид

  • 0
  • 62
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Томосгосон тойргоор явагдсан энэ удаагийн сонгууль зарим талаар шударга бус гэж хэлж болохоор үр дүнг үзүүлэв. Учир нь 10 мянган саналаар гишүүн болж байхад 26 мянган саналтай ч мултарсан нь бас байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 6-р тойрог, Дундговь-Говьсүмбэр аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг 10.175 саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол Баянгол дүүрэгт МАН-аас  нэр дэвшсэн Д.Лүндээжанцан 26,890 санал авчээ.  

Сонгогдож чадаагүй Д.Лүндээжанцангийн санал даруй   16.715-аар их байгаа юм. Мөн Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшсэн П.Галиндэв 25.866 хүний санал авсан ч бас л тойргийн гадна үлдсэн. Түүний хувьд Хэнтийгээс хамгийн олон санал авсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй саналын тоогоор ойролцоо, 500 хүнээр илүү санал авчээ. 

Хамраараа тасдуулсан нэр дэвшигчдийн цувааг Ж.Алдаржавхлан,  П.Наранбаяр, Э.Батшугар, А.Гылымхан, Д.Мурат, Б.Түвшин, Ж.Батзандан, Н.Цэрэнбат, Б.Батцэцэг, Л.Гүндалай гээд 140 гаруй  хүн байгаа юм.  Энэ нь нийслэл, хөдөө орон нутагт хүн амын тоо эрс тэс байгаа ч мандатын тоо нь адилхан байгаатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл сонгууль явуулж тогтолцоонд гол асуудал байгаа юм. 

Т.Хэрлэн


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх