ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Би сонгогч хүний хувьд сонголтоо маш хариуцлагатай хийхийн тулд нэр дэвшигчдийн уулзалтууд дээр аль болох очихыг хичээдэг. Саяхан би манай тойрогт нэр дэвшиж байгаа Э.Батшугарын уулзалт дээр очлоо. Надад шийдэл нь байна. Манай улсын эдийн засагт ч боломж, нөөц нь байна. Дөрвөн жилийн дараа би хийсэн ажлаа ард түмнээрээ нүүр бардам дүгнүүлэх болно” гэж ам бардам хэлж байна шүү. Эдийн засгийн талаар их зүйл ярьсан түүнийг ер нь хэр залуу юм бол гэж бодоод сонжих сонирхолдоо хөтлөгдсөн нь энэ.
Аавынхаа далбаанд хүчтэй намирч яваа дарцаг байж магад гэсэн миний бодол 360 градус эргэлээ.
Тэр 7 настайдаа орос 14-р сургуульд сурч байгаад 13 настайдаа Америкт очиж сурч төгсчээ. Тэгээд Америкт санхүү, эдийн засагчаар сурч байхдаа сургуулийнхаа Эдийн засагчдын клуб, хувьцааны хөрөнгө оруулагчдын клубт хамрагдаж байсан гэнэ. Их сургуулиа төгсөөд л Америкийн хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж эхлээд, Лондон дахь салбарт нь хүртэл байсан юм байна. Жи Пи Морган банкинд ажиллаж байхдаа ОХУ, Африк, Азийн орнууд, Арабын орнуудын уул уурхай тэр дундаа газрын тосны чиглэлийн компаниудтай ихэвчлэн хамтарч ажилладаг байсан гэж байгаа. Тэгээд 2008-2011 онд олон улсын хөрөнгийн зах зээл дээр 10 тэрбум ам.долларыг компаниудад босгож өгсөн гэдэг мэдээллийг хараад Монгол хүний хувьд бахархахгүй байхын арга алга. Тэр компанид Монголоос хоёр л хүн ажиллаж байсны нэг нь Э.Батшугар юм гэсэн. Бүр Афганистан, Иракт хүртэл ажилласан гэж байна шүү.
За тэгээд 2011 онд Монголдоо ирээд аавынхаа намд орж, гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүн, МҮАН-тай хамтарсан Шударга ёс эвслийн удирдах зөвлөлийн гишүүн, МАХН-ын АШЁМЗХ-ны дэд тэргүүний алба хашсан байна. Дараа жил нь Монголбанкны дэд ерөнхийлөгч болоод 2016 он хүртэл ажиллахдаа чамгүй их зүйлийг хийжээ.
Тэр ипотекийн зээлийг Монголд анх удаа бий болгосон юм байна шд. Үүнээс өмнө нь орон сууцны зээл 4-5 жилд 20-25 хувийн хүүтэй байсан гэнэ. Би ч үүнийг бүр мартаж орхиж. Харин одоо хүмүүс ипотекийн зээл гэж 20-25 жилээр 8 хувийн хүүтэй л байранд орох боломжтой болсон байгаа. Одоо бүр хүүгүй, урьдчилгаагүй урт хугацааны зээлээр байртай болгох боломжийг ярьж байна лээ. Эдийн засагч хүн арай ч баримжаагүй бурна гэж байхгүй шүү дээ.
За тэгээд цааш ухаад байвал их юм байна өө. Одоо яг асуудал болоод байгаа саарал жагсаалтаас гаргах аргыг Э.Батшугар мэдэх юм шиг санагдсан. Яагаад гэвэл өмнө нь Монголбанкны дэд ерөнхийлөгч байхдаа багаа зөв удирдаж улсаа саарал жагсаалтаас гаргаж байсан туршлагатай юм байна лээ. Бас 2013-2014 онд манай эдийн засаг огцом уналтад орох байсныг урьдчилан харж зөв сонголт хийж аварч чадсанаараа Шүхэрчин хүү” гэдэг нэр авч байсан юм байна. Тэгээгүй бол манай эдийн засаг хамраараа газар хатгах байсан юм байна лээ.
Хүмүүс түүнийг одоо л жоохон хүүхэд шиг өнгөц харж дүгнээд байгаа болохоос салбартаа ямар том том амжилт гаргасныг нь бид сайн мэддэггүй байж. Магадгүй аавынхаа нэр нүүрэн дор жоохон дарагдаад байгаа бололтой. Гэхдээ л үнэхээр боловсролтой, туршлагатай, чадвартай залуу юм гэж өөрийн эрхгүй дүгнэхэд хүргэж байна.
Бас нэг сонирхол татсан зүйл бол хүмүүсийг сургуулийн сурагчид, оюутан залуус, орон нутгийн иргэд, нийтээр нь хамарсан гэж дөрөв бүлэглээд тус бүрт нь тохирсон Санхүүгийн боловсрол олгох төсөл”-ийг боловсруулж 2016-оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан юм байна. Гэтэл одоо миний мэдэхээр энэ төслийн сураг алга. Манайд нэг гаж зуршил тогтчихсон. Бусдын хийснийг үгүйсгэдэг, буцаагаад устгадаг, эсвэл яг тэнд нь гацаачихдаг. Уг нь нийгэмд хэрэгтэй л бол хэн эхлүүлсэн нь хамаагүй үргэлжлүүлээд явмаар байгаа байхгүй юу.
За тэгээд Э.Батшугарын банкны салбарт хийсэн ажлыг нь нэг бүрчлэн бичнэ гэвэл барагдахгүй их юм байнаа. Нуршаад ч яахав. Бас Үндэсний статистикын хорооны зөвлөлийн гишүүнээр ч томилогдож байж.
Ийм мундаг залуугийн төлөө компаниуд уралддаг байлгүй. Лав л гурван компанийн ТУЗ-ийн гишүүн юм байна.
Үнэхээр л хэлэх үгтэй, хийсэн ажилтай, ажилдаа туршлагатай, амьдрал нь тогтвортой залуу хүнийг дэмжихгүй гэх эргэлзээ надад үлдсэнгүй ээ.