Барилгын шил арчиж байсан 26 настай залуугийн олс нь тасарч, амиа алджээ. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт Тунгалаг өргөө компанийн ажилтан залуу Хурд рапид хороолол-ын 24-р байранд шил арчин ажил үүргээ гүйцэтгэж байжээ. Харамсалтай нь олс нь тасарч өндрөөс доош унан амиа алдсан хэрэг гарсан байна. Талийгчийн эгч хэвлэлд мэдээлэл өгчээ.
Манай дүү энэ барилгын 5-7 давхрын шилийг арчиж байсан. Ажиллаж байх явцад олс тасарлаа, туслаарай, авраарай гэж хашхирч байсан ч, тусламж үзүүлж амжаагүй. Тэгээд манай дүү ГССҮТ-д хүргэгдээд тун удалгүй нас барсан. Нас барахаас нь өмнө гэр бүлийнхнээс нь хэн ч уулзаж чадаагүй.
Би юунд ингэж ихээр эмзэглээд байна вэ гэхээр тухайн Тунгалаг өргөө” компани нь хөдөлмөр аюулгүй ажиллагааг ерөөс хангаагүй. Дүү маань нас барахаасаа өмнө надад Их аюултай ажил байна. Аюулгүй байдлыг ер хангаагүй, тийм байдалтай хүмүүсийг ажиллуулж байна. Хэрэг одоо мөрдөн байцаалтынхаа шатанд явж байгаа. Хэрэг шийдэгдтэл 14-20 хононо. Гол нь газар дээрх ганц дүү минь харамсалтайгаар нас барчихаад байна.
Гэтэл тухайн байгууллагаас бидэнтэй холбогдож уулзаагүй. Холбогдох байгууллагууд нь хяналт шалгалтыг хийгээсэй гэж хүсэж байна. Дүү минь Бээжинд суралцдаг, хөдөлмөрч хүүхэд байсан. Маш харамсалтай, хэцүү байна. Энэ байгууллага дахиад ажилтан авахаар зар тавьсан байналээ. Залуучууд ийм эрсдэлтэй нөхцөлд ажиллаж амиа алдсаар байх уу. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байсан.”гэлээ.