ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан зарим эргэлзээтэй заалтууд, зээлийн хүүгийн дарамт, эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардал, гэр хорооллыг орон сууцжуулах асуудал, боловсролын үнэлгээ, төлбөр, авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг гээд нийгмийн бүхэлд нь бухимдуулж байгаа олон асуудал дан эдийн засагтай холбоотой байгаа юм.
Хамгийн сүүлд гэхэд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төр, нийтийн өмч байна гэсэн заалт хоёр салаа утга агуулж байгааг хүмүүс хардаж, эсэргүүцэх болсон.
Өөр олон ч жил хүлээсэн итгэл найдвар хөсөр хаягдаж ирлээ гэж хүмүүс хоорондоо ярилцаж, энэ удаагийн сонгуульд эрс шинэчлэлийг эхлүүлэх хариуцлагатай сонголтоо хийе хэмээн хэлэлцэж байхыг олонтаа сонссон биз ээ.
Тэгвэл энэ өөрчлөлтийг Сонгинохайрханчууд хийлгэхийн тулд жинхэнэ мэргэжлийн эдийн засагч хүнийг төлөөллөөрөө сонгож, бүхий л алдаа завхралыг засах залуу хүнд боломж олгохыг илүүд үзэж байгаа юм байна. Тэр хүн нь Энхбаярын Батшугар байх аж. "Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт дээр дурьдсан болон төр засгийн хүрээнд хийх шинэчлэл, өөрчлөлтүүдийг нэг бүрчлэн тусгасан нь үнэхээр байгаа оножээ.
Тухайлбал, боловсролын салбарын хувьд залуучуудаа төр засгийн зардлаар сургах, эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцах, амьдралд хүрэлцэхүйц цалинтай болгох, ядуурлыг бүрмөсөн арилгах, өрх бүрийг орон сууцжуулах гэх мэт эдийн засгийн чиглэлээр хийгдэх маш олон шийдлүүдийг тусгасан байна. Э.Батшугар бол эдийн засагч-санхүүч мэргэжлийн залуу боловсон хүчин. Тиймээс л дээрх бүх боломжийн гарц гаргалгааг олж харсан оновчтой шийдлүүд түүнд бий.
Мэдээж үүнээс гадна төрийн албаныхны хариуцлагыг чангатгаж, хүн бүрийн нэхэж буй шударга ёсыг сэргээн бат бэх тогтоох, одоо иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа албан тушаалтнуудын хариуцлагаас мултардаг гаж тогтолцоог халах зэрэг төр засгийн шинэ тогтолцоонд шилжих дорвитой шийдлүүдийг төлөвлөжээ.
Д.Отгонтөгс