Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, эхнэрийнхээ хамтаар ажиллуулдаг Болор” асрамжийн төв хүүхдүүдээр хотын төвд алт угаалгаж буй бичлэг сошиал ертөнцөд сүүлийн хоёр хоног шуугиан тарьж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа өнчин ядуу хүүхдүүдийг өргөн авч, асран халамжилж байгаагаа байнга пиарддаг байсныг хүмүүс мартаагүй. Гэтэл Ц.Элбэгдорж, түүний эхнэр Х.Болормаа нартай хамт зургаа авахуулж байсан нялх балчир хүүхдүүд яг дүрээрээ алттай шороог нүцгэн гараараа угааж байгаа нь бичлэгт дурайтал буужээ. Бүр Х.Болормаагийн төрсөн дүү хүүхдүүдийг командлан алттай шороо угааж суух аж.
Хотын төвийн Болор” асрамжийн газрын байранд алттай шороог одоо Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж байгаа Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдын Төв аймгийн Заамар дахь алтны уурхайгаас Портер” машинаар зөөж ирдэг байсан гэж сошиалаар явж буй дүрс бичлэгт өгүүлжээ. Хамар”хэмээх Т.Ганболд нь нэгэн үе Ц.Элбэгдоржийн хуурай дүү гэгдэж явсан нэгэн. Тэр үед Т.Ганболд уурхайгаасаа нинжа нарыг хөөн гаргаж, хүний амь нас эрсэдсэн ширүүн тэмцэл өрнөж байхад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүний амины үнэтэй алттай шороог хотын төв рүү ногоон гэрлээр зөөлгөж, асрамжийн газрынхаа хүүхдүүдээр угаалгадаг байсан болж таарлаа.
Ц.Элбэгдорж Эрдэнэт”-ийн 49 хувь,ХХБ зэрэг Монголын өнгөтэй өөдтэй болгонтой холбоотой, тэндээс ашиг хүртдэг, улстөр, эдийн засгийн хамгийн том МАНАН мафийн сүлжээний эзэн гэдгийг монголчууд бүгд мэдэж байгаа.Монголын төрийн тэргүүнээр найман жил ажилласан хамгийн их эрх мэдэлтэй хүн тэр байв. Гэтэл асрамжийн газар нэрээр өнчин хүүхдүүдийг цуглуулж, алт угаалгаж байгаа бичлэгийг үзсэн хүмүүс маш ихээр дургуйцэж байна. Ийм хүнийг Төрийн тэргүүндээ залж явсан гэхээр ой гутам гэсэн комментийг ч хүмүүс олноор бичжээ.
Г.Дандар