Д.Үүрийнтуяа Сэлэнгийн гаралтай агаад 2004-2008 оны хооронд Э.Бат-Үүлийн бие төлөөлөгч байсан. Удалгүй С.Эрдэнийн фракцад орж түүний гарын хүн болсон. Одоо ерөнхийлөгчийн зөвлөх сэтэртэй. Ёстой л АН-ын дарга нарыг оймс шиг сольсон байгаа биз.
Тэрбээр 2012 онд УИХ-д жагсаалтаар нэр дэвшиж байсан. Улмаар 2017 онд Ардчилсан намын ХЭГ-ын даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн зөвлөх болсон түүхтэй. Харин 2020 оны сонгуулийн сунгаад С.Эрдэнэ даргынхаа нөмөрт багтаж Баянголд нэр дэвшихээр төлөвлөж байсан ч тойрог хуваалтад жийгдэж, өдгөө Би Сэлэнгийнх” хэмээн ярьж явахад хүрсэн байдаг. Сэлэнгэчүүд ямар лам олдохгүй бол буцахдаа залдаг гологдож, хаягдсан хүмүүс үү.
Д.Үүрийнтуяагийн ажил, амьдралын түүх өмнө хэлсэнчлэн АН-д дээгүүр суудалтай дарга нарын эргэн тойронд дэнгийн эрвээхэй шиг эргэлдсэнээр өнөөдрийг хүргэснээс өөр зүйлгүй. Хамгийн сүүлд нэр холбогдож, хийсэн хэрэг, хэлцсэн үйлээрээ нөхөрлөж яваа С.Эрдэнэ дарга нь түүнийг Ашигт малтмалын газрын дэд дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг албан тушаалуудад тавьж байсан.
АН-ын дарга С.Эрдэнийн улсын төсвийн мөнгө хөрөнгө завшсан, шамшигдуулсан хэргүүд бий. Эдгээр хэрэг болгоны ард мөнөөх Д.Үүрийнтуяа байж таардаг. С.Эрдэнэ Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын хөрөнгийг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт татагдан шалгагдаж Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр зургаан жил хорих ял сонсч, гурван сар шоронд суугаад гарсан юм.
С.Эрдэнийг өөрийн үүсгэн байгуулсан Төгс эрдэм” төрийн бус байгууллагынхаа машиныг Нийслэлийн нийгмийн даатгалын газарт 18 сая төгрөгөөр шахсан, өөрийгөө өмгөөлүүлэхээр нийгмийн даатгалын хөрөнгөөс 1.9 сая төгрөг завшсан, Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байдаг 45 сая төгрөгөөр үнэлэгдсэн Гэрэл” зочид буудлыг Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газарт 95 сая төгрөгөөр шахсан, УИХ-ын 2008 оны сонгуулийн 25-р тойргийн дүнг будилаантуулсан гэсэн дөрвөн зүйлээр буруутгасан аж.
С.Эрдэнийн гэх энэ хэрэгт нийт найман хүнд холбогдсоны нэг нь мөнөөх Д.Үүрийнтуяа.
Тодруулбал, эдгээр хэрэгт буруутгагдан 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасанчлан эд хөрөнгөз авшсан гэсэн үндэслэлээр Содномзундуйн Эрдэнэд 6 жил, Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарт 5 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Мөн сонгуулийн дүн будлиантуулсан хэрэгт Ч.Чулуунчимэг, Д.Үүрийнтуяа, Н.Ширэндэв, Б.Жаргал, Г.Намхайдорж нарыг буруутган 5.5 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарын завшсан 45 сая төгрөгийг яллагдагч нараас гаргуулж, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгож, эд хөрөнгийг нь хураахаар болсон байдаг. Ийнхүү Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга С.Эрдэнэ 6 жилийн хорих ял авсан түүхтэй. Гэвч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар 2009 оны аравдугаар сарын 17-ны өдөр С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа нарыг шоронгоос гаргасан юм.
Саяхны түүх ийм. Гэтэл гэмтэн байсан этгээдүүд гишүүн болохоор улайрч байна. Гэтмэн гэсний учир шүүхээр гэм буруутайг нэгэнт тогтоож, холбогдох хэрэгт ял хүлээлгэсэн байдаг юм шүү.