ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр 316 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Батлан хамгаалах их сургуулийн оюутан 19 настай оюутан 33 хоног эмчлэгдээд гарсан. Нөгөөх нь 31 хоног эмчлэгдэж гарсан 15 настай сурагч байна. Нийт батлагдсан тохиолдол 197 хүн. Үүнээс 111 хүн эмчлэгдэж эдгэрлээ. Эмчилгээнд 86 хүн байна. Хөнгөн 78 хүн, хүндэвтэр 8 өвчтөн байна. Коронавирусийн халдвартай 3 жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байгаа. Чихрийн шижин өвчтэй 1 эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 129 хүн эмчилгээ хийлгэж байна. Бид дараагийн үүргийн онгоцоо хүлээн авах бэлтгэл ажлаа хийгээд байна.