Сонгинохайрханчуудын итгэлийг умартсан Н.Учралыг зогсоох цаг болсон

  • 0
  • 71
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 

Тэр нэгэн цагт хүүхэлдэйн киноны дүрээр гарч ирж хэсэгтээ залуучуудын дунд овоо дориун нэр хүнд олоод байхдаа гэнэт л улс төрийн хаалгыг татаад урлагаас гарч одсон. Гэхдээ зүгээр ч нэг гарчихаагүй юм шиг байгаа юм.

Залуу хүн гэдгээр нь залуучууд түүнийг саяхныг хүртэл дэмжиж ирсэн боловч итгэл гэдэг агуу том хадыг нурааж, далайн ёроолд живүүлжээ. Одоо ч зарим асуудал нь цэгцрээгүй байгаа юм билээ. Аавынхаа Хүннү компанид авч өгсөн ЖДҮДС-гийн мөнгө бүхэл бүтэн аймгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх мөнгөний хэмжээнээс их байв. Яахав, пээдийж байгаад буцааж төлөөд улсыг хохиролгүй болгосон ч гэлээ ухамсаргүйгээр итгэл эвдсэнээрээ тэр өөрөө нэр хүндгүй болж хохирч үлдсэнээ нэг л ойлгохгүй яваа бололтой.

Түүнийг бас кнопчин болно гэж төлөөллөөрөө сонгосон хүмүүс нь бодож байгаагүй нь лавтай. Шарлаж ч амжаагүй байгаа түүх сөхвөл, Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нарын буцааж шидээд байсан 50 сая төгрөгийн ар талд байсан гэлцэх юм билээ.

Төрд иргэдээ төлөөлдийн хувьд Н.Учрал үндсэн үүрэг болох хууль батлах ажилд хойрго хандаж байсны тод жишээ бол 2016 онд шинэ парламент бүрдээд хагас жил болж байх үед УИХ-ын дэд дарга түүнийг хуралд сууж сургахын тулд хажуугийн гишүүнд нь батлан даалгаж өгч байсан юм даг.

Одоо ч сонгинохайрханчуудын итгэлийн уул дахин сүндэрлэх нь юу л бол. Эр нэг алдаа л биз гэдэг бол энэ залуу нэлээд алдлаа, одоо л зогсоохгүй бол өөрийн ухамсар нь уруугаа шулууджээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх