Баянгол дүүргийн шинэ байгуулагдсан хорооны иргэдтэй МАН-аас нэр дэвшигчид уулзлаа

  • 0
  • 69
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх


 

 

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар өнөөдөр /2020.06.13/ 15:00-16:00 цагийн хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. 25 дугаар хороо нь Баянгол дүүргийнхээ 4 дүгээр хороог хуваагдахад шинээр үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа аж. Тиймээс шинэ хороонд өрхийн эмнэлэг барихаас эхлээд хийж шийдвэрлэх ажлууд олон байгааг иргэд нэр дэвшигч нарт захиж хэллээ. Нэр дэвшигч нар 25 дугаар хорооны иргэдэд МАН-ын мөрийн хөтөлбөр болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид үргэлжлүүлэх ажлуудаа танилцуулсан юм.

Ж.Ганбаатар: Та бүхний ая тухтай амьдралын төлөө төсвийн хөрөнгийг шударгаар зарцуулна
 
Уулзалтыг нээж 2016 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээсээ сонгогдож УИХ-ын гишүүн болсон нэр дэвшигч Ж.Ганбаатар үг хэллээ. Тэрбээр шударга, бүтээлч багийнхнаа танилцуулаад, тэднийг багаар нь яагаад сонгох ёстойг тайлбарлаж хэлэв. Энэ үеэр багаараа нийгэмд шударга ёсыг тогтоож, төрийн албаны хариуцлагын тогтолцоог сайжруулахыг зорьж буйгаа ярилаа. Үргэлжлүүлэн нэр дэвшигч Ж.Ганбаатар Бид өрхийн аж ахуй болон бичил, жижиг бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Энэ талаар би өнгөрсөн дөрвөн жил дуугарсан. Бичил, жижиг, дунд бизнес эрхэлж байгаа ард иргэд маань хэзээ нэгэн цагт торгуулж төрөөс дарамт шахалт ирчихгүй байгаа гэсэн айдас дунд бизнесээ явуулах ёсгүй. Харин эсрэгээрээ төр намайг дэмжинэ гэсэн итгэл дунд бизнесээ хийх ёстой. Өөр нэг чухал багаараа хийх ажил гэвэл Баянгол дүүргийн иргэдийн ая тухтай амьдралын төлөө та бүхний төлсөн татвар болоод төсөвт хөрөнгийг шударгаар зарцуулна. Бид зүгээр л дарга эсвэл сайд болохын төлөө ажиллахгүй. Та бүхний ая тухтай амьдралын төлөө хичээж ажиллана” хэмээсэн юм.

Д.Лүндээжанцан: Ирэх дөрвөн жил эрхзүйн шинэчлэлийн жил байх болно

 Туршлагатай улстөрч нэр дэвшигч Д.Лүндээжанцан уулзалтын үеэр үг хэлэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор нэмж өөрчлөлт оруулах хууль, тогтоомжуудын талаар ярилаа. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, хэрэгжиж байгаатай холбоотойгоор нэн тэргүүнд боловсруулж, хэрэгжүүлэх 40 гаруй хууль үлдээд байгаа юм. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 500 гаруй хуулиас засаж янзлах, шинэчлэлт хийх ажлууд хүлээгдэж байна. Ирэх дөрвөн жил бол хууль эрхзүйн шинэчлэлийн жил байх болно” гэдгийг онцолж хэлэв.

Х.Ганхуяг: Боловсролын чанар, иргэдийн эрүүл мэндийн асуудлыг сайжруулах нь нэн чухал

Шударга, бүтээлч багийн хамгийн залуу нэр дэвшигч Х.Ганхуяг бол эдийн засагч, судлаач мэргэжилтэй, Хера” группыг үүсгэн байгуулсан. Тэрбээр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны иргэдтэй уулзахдаа Манай багийг шударга, бүтээлч баг хэмээн та бүхэн онцолж таньж болно. Бид шударга ёсны хувьсгал хийнэ. Шударга ёсыг газар сайгүй хэвшүүлэх цаг нь эхэлсэн. Иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлж дундаж давхаргын тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг өсгөх асуудал МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Түүнчлэн Алсын хараа-2050” эдийн засаг, нийгмийн урт хугацааны бодлогоо батлалцлаа. Өнгөрсөн дөрвөн жилд улс төр, нийгэм, эдийн засаг, засаглалыг сайжруулахад томоохон алхмуудыг хийсэн жилүүд байлаа. Бид одоо ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу гэсэн сонголтын өмнө ирээд байна. Боловсролын салбарын чанарыг дээшлүүлэх, иргэдийн эрүүл мэндийн асуудлыг сайжруулах цаг нь ирээд байна. Шийдэмгий, зоригтой хийж үргэлжлүүлэх ажил их бий. Манай шударга, бүтээлч багийг дэмжээрэй” хэмээн уулзалтыг төгсгөж үг хэллээ. 

МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар иргэдийн асуултад хариулт өгч, тулгамдаж буй асуудлыг нь ойлгож хүлээж авсан юм.

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх