Өнөөдөр ЭЕШ-ын суудлын хуваарь гарна

  • 0
  • 44
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Өнөөдөр ЭЕШ-ын суудлын хуваарь гарна

 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 2-5-ны хооронд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөөд буй. 2020 онд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-наас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээнд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар тооцож, 85 шалгалтын байр бэлдэх юм. 

Харин ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой байна. Ингэхдээ Боловсролын Үнэлгээний цахим хуудасны Шалгуулагчийн булан-д өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч суудлын хуваариа авах юм. 

Шалгалтын дүн гарснаар

Орон нутгийн шалгуулагч ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагч ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

src=https://www.montsame.mn/uploads/content/c12af375c61831cd4319addd53a06f91.png


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх