С.Эрдэнэ ХААЧИВ

  • 0
  • 71
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

 

МАН-ын дарга У.Хүрэлсүх аймаг, дүргүүдээр идэвхтэй гэгч нь явж, иргэдтэйгээ уулзан, нэр дэвшигчдээ рекламдаж” явахад харин эсрэгээрээ АН-ын дарга С.Эрдэнэ нам бүгсээр. Үе үеийн сонгуульд намынх нь дарга бусдыгаа манлайлан, хаана л бол хаана явдаг дүр зураг нийтлэг. Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ тэс өөр арга барилаар өрсөлдөж байна.
 
Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн нутаг” гэдэг. Өнөө л зангаараа тэрбээр энэ удаа Баянгол дүүрэгт нэр дэвшин, хэд хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн. Түүнээсээ хойш ичээндээ” орсон мэт нам гүм.
 
Улс төрийн хүрээнийхэн төдийгүй иргэд С.Эрдэнийг сурж, сураглаж эхэлжээ. Цахим орчинд түүнийг сураглагсад олон байна. Олныг сураглатал нь яагаад ингэж нуугдах болов, хаачив.
 
Үнэндээ үе үеийн сонгуульд түүн шиг ингэж нэг талаар идэвхгүй, нөгөө талаар нууцлаг өрсөлдсөн намын дарга үгүй.
 

 

2016 оны УИХ-ын сонгуулиар З.Энхболд яалаа даа. Бүх, аймаг сумаар тойрон, намаа, нэр дэвшигчдээ рекламдсан. Үр дүн нь тиймхэн гарч, нам нь ялагдсан.


Сурталчилгааны өдөр хоногууд урсаж, талдаа орж байхад өнөөдөр гэнэт олны өмнө гарч ирэв. Тэгэхдээ У.Хүрэлсүх шиг намынхныхаа тойрогт очин, итгэл хүлээлгэхийг хүссэнгүй. Зүгээр л өөрийнхөө өрсөлдөх Баянгол дүүргийн 26 дугаар тойргийн иргэдтэй уулзан, өөрийгөө сонгохыг уриалав. Үүнийг нь зарим хүн С.Эрдэнэ амиа хичээж, бүгж байна” гэж шүүмжилж байгаа нь анзаарагдав. С.Эрдэнэ бүгэж, У.Хүрэлсүх жирийлгэсээр.

 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх