ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойг угтан төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд агсан П.Жасрай агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.
Уг ёслолд Говь-Алтай аймгийн удирдлагууд, төр нийгмийн зүтгэлтэн, ахмад, залуу үеийнхэн оролцож хүндэтгэл илэрхийлэв.
П.Жасрай нь 1933 оны эл өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. Тэрээр 1950 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын долоон жилийн дунд сургууль, 1961 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засаг-Статистикийн дээд сургуулийг төгсчээ.
Тэрээр 1970 онд Эдийн засгийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бөгөөд Олон улсын дээд боловсролын академийн жинхэнэ гишүүн, Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургууль, МУИС-ийн Хүндэт доктор цолтой Монгол Улсын төр, нийгмийн томоохон зүтгэлтнүүдийн нэг байсан юм.
Говь-Алтай аймгийн Бугат, Баян сумын бага сургуульд багшаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр 1992-1996 онд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байлаа. П.Жасрай нь Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнуулж, Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн.