Төлбөрийн тэнцэл энэ оны эхний долоон сард $136.2 саяын алдагдалтай гарчээ

  • 0
  • 1720
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 136.2 сая ам.долларын алдагдалтай гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Урсгал дансны тэнцэл нь 2023 оны эхний 7 сард 333.8 сая ам.долларын ашигтай байсан бол 2024 оны эхний 7 сард урьдчилсан гүйцэтгэлээр 609.0 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. 

Хөрөнгийн дансны тэнцэл 2024 оны эхний 7 сард 90.2 сая ам.долларын ашигтай гарч өмнөх оны мөн үеэс ашиг 23.7 сая ам.доллароор /35.6%/ нэмэгдсэн байна.

Санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 744.3 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 790.5 сая ам.доллароор өссөн байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх