Нийтийн тээврийн автобусанд сууж яваа иргэдэд нийслэл хоттой холбоотой цаг үеийн мэдээллүүдийг хүргэдэг болжээ

  • 0
  • 1159
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй "Юүтонг" үйлдвэрийн 600 автобусанд шууд горимын дижитал дэлгэцийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Ингэснээр иргэдэд нийслэл хоттой холбоотой цаг үеийн мэдээллүүд, хотын соёлыг түгээх болон танин мэдэхүйн контентуудыг хүргэдэг болсон байна.

Түүнчлэн соён гэгээрүүлэх агуулга бүхий Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудын танилцуулга, нийтийн тээврийн хэрэгслээр зөв, соёлтой үйлчлүүлэх санамж, хотын соёлын талаарх цуврал контентуудыг шууд горимоор дамжуулдаг байна.

Үүнээс гадна нийтийн тээврийн автобусанд утасгүй интернэтийн тоног төхөөрөмжийн суурилуулж, иргэдэд үнэ төлбөргүй, өндөр хурдны интернэт ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Дижитал дэлгэцийн тоног төхөөрөмжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК болон “Лариско медиа групп” ХХК хамтран суурилуулсан байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх