Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан гэх 13 хэргийг шийдвэрлэжээ

  • 0
  • 6972
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, дүүргийн прокурорын газрын прокурорууд болон Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны музей, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөгчид оролцлоо.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн, соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан гэх 2020 онд 1, 2022 онд 3, 2023 онд 9 хэрэгт хяналт тавьж, хуулийн дагуу шийдвэрлэсэн бол 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 3 хэрэгт хяналт тавьж ажилласан байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх