Хайлт

ТӨВ ТАЛБАЙ ДЭЭГҮҮР СОГТУУГААР АВТОМАШИНТАЙГАА ЗОРЧСОН ЖОЛООЧИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНЭЭС МӨНГӨ ЗАВШДАГ НӨЛӨӨ БҮХИЙ ЛИДЕРҮҮД ХЭН БЭ?

МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ХОРЛОДОГ...

БОДЛОГО ХҮҮРНЭЕ: ХӨГЖЛИЙН БАНК

  • Хуваалцах:

Өглөөнөөс орой болтол суулаа, сонслоо, эргэцүүллээ. Хөгжлийн гэдэг нэрнээс нь харахад Монгол орныхоо сайн сайхны төлөө зориулагдах ёстой мөнгөний авдар байж. Харамсалтай нь энэ авдар зөв ч хүндээ, буруу санаа зорилготой ч хүндээ түлхүүрээ эргүүлж цоожоо тайлж байжээ гэдэг нь өнөөдрийн үйл явдлаас мэдрэгдлээ.

Онолын хувьд хэрэгтэй зүйл ярьж байгаа нь цөөхөн, ойлгомжгүй юм бувтнасан нь олонхи байснаас "өрөө төл" гэж агсарч байдаг өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй сэтгүүлчээс эхлээд, өрнөөс хэрхэн гарах арга зам руу хөтлөхийг хичээсэн эдийн засгийн ухааны доктор ч бас байлаа.

Энд нэгэн зүйлийг хамгийн түрүүнд онцолж хэлмээр байна. ХАНШНЫ ЗӨРҮҮ.

Үйлдвэрлэл эрхэлж байгаа жижиг, дунд, том ямарч аж ахуйн нэгж энэ төгрөгний ханшны уналтанд өчүүхэн ч нэмэр оруулаагүй гэдэг нь тов тодорхой зүйл. Банкууд ч мөн ижил бид буруугүй л гэнэ. Төр үү? Төр засаг маань эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж байсан бол төгрөгнийхөө ханшны уналтыг хамгийн бага түвшинд барьж болох боломж байсан уу? Хэрвээ байсан бол энэ хямралд тэд буруутай болж таарна.

Гэтэл бас тэгж Төр засаг руугаа дайрч муйхарлах нь алдаа ч юм шиг. Тэгэхээр буруутан хэн бэ???

Ковид, хөл хорио, хил гаалийн хаалт, цаашлаад дэлхийн өнөөгийн тогтворгүй байдал гээд олон хүчин зүйлс үүнд хамрагдана. Хуулийн хэлээр тайлбарлавал: ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС.

Мөн биз, буруутнаа олчихлоо, энэ зүйлээс болж импорт, экспорт зогсонги байдалд орж, дагаад өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэж, араасаа үнийн өсөлтийг дуудаад, өнөөдөр бид "амьтан" царайлчихсан байгаа юм.

Эндээс үүдээд харахад $-зээл авсан бүх аж ахуйн нэгжүүдийн нуруунд ханшны алдагдлын зөрүүг үүрүүлэх нь туйлын муйхар арга юм. $-ыг шүтээд зээлчихсэн юм биш, $-оор авдаг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл оруулж ирэх л гэж авсан шүү дээ. Тэр үед "зээл" гээд 10 сая төгрөг авчихсан хүнээс, өнөөдөр төгрөгний ханш унасан тул та 14 сая төгрөг буцааж төл гэж тулгахгүй биз дээ.

Ийм л энгийн ойлгочих зүйл дээр Хөгжлийн Банк, Та тархиа цэлмүүл. Алдаагүй явдаг бизнес гэж үгүй, тэр гай л энэ Дэлхийн буруугаас болж Таныг дайрчээ. Дээр нь эрх мэдэлтэнд тал зассан, магадгүй авилгалын гар шургасан ч байж болох нөхцөл үүссэнийг үгүйсгэхгүй, ийм болоод л эргэн төлөгдөхгүй, эзэн нь цухуйхгүй зээлүүдийн сураг сонсогдоно лээ.

Төр засаг хэдий болтол "галын хор" шиг бодлого хэрэгжүүлэх юм. Найз нөхөд, хамаатан садан, төрөл төрөгсөдөөрөө төрийн албанд "нүүж ирсэн" бүлэг хүмүүс ард түмнээ жаргалд умбуулсан түүх дэлхийд хаа ч байдаггүй юмаа. Цус ойртох нь ямар муу үр дүнтэйг шинжлэх ухаан нотлоод өгсөнтэй адил иймэрхүү уур амьсгалтай бүлэглэл хэзээ ч эрүүл улс төрийн бодлого хэрэгжүүлнэ гэж байхгүй.

Чадвартай, чадваргүй нь мэдэхгүй нэг их сүрхий мисс царайлсан хүүхнүүдээр өөрсдийгөө хүрээлүүлчихэж, та нар үүнийгээ анзаарахгүй л байна. Чадварлаг хүүхнүүд бол Монголд зөндөө бий, маргахгүй. Гэхдээ наадуул чинь бол нэг л бишээ. Тэр сонсгол дээр олон дахин дуудагдаж, чалчсан бүсгүйд Авилгалтай тэмцэх газрын үйл ажиллагаа ямар хамаатай болоод сүрийг үзүүлээд байсан юм бол гэж гайхлаа.

За, "галын хор" луугаа эргээд оръё. Ард иргэдийнхээ бухимдлыг хэдэн градуст очиж байгааг айхтар мэдрэх юмаа, эвгүйтээд эхлэнгүүт: тог үнэгүй, хэсэг байж байгаад тас 300 000төг, дахиад тогны суурь үнэ авахгүй сунгалаа, бүүр болохоо байнгуут тэтгэвэр 15% нэмлээ. Гэх мэтчилэн дандаа гал унтраах байдлаар төрийн бодлого явж байна.

4 жил улс удирдаж байхдаа "ГАЛЫН ХОР" биш "БОРДОО" шиг бодлого хэрэгжүүлэл дээ, тэгж чадвал ард түмэн чинь асуудалгүй 4 жил нэмээд бэлэглэнэ шүү дээ.

Ус, цахилгаан, дулааны үнийг бүх иргэддээ тэглэчихээд үйл ажиллагаагаа боломжийн хэмжээнд явуулж байсан аж ахуйн нэгжүүдээ хөнгөлөлт ч үгүй ар нуруугаа харуулсанд харамсдаг. Тэр дулаан,ус, цахилгаан чинь улс орныхоо хөгжлийн төлөө л урсаж, үрэгдэж байгаа зүйл юмсан.

Татвараа тогтмол төлж, зээлээ зохих хэмжээнд нь их, багаар төлөөд явж байгаа компаниуд нь ил байлаа өнөөдөр. Харин зээлээ зохих зориулалтаар ашиглаагүй, юунд зарцуулсан нь нууцлаг, хэсэг нөхдүүд нь энэ чигээрээ далд байгаад байх нь шударга уу? Бодвол энэ дунд нь одоо эрх барьж байгаа нөлөөтэй хэсэг нөхөд байгаа болохоор бэмбэгнээд байгаа юмуу.

За даа,тэгээд төгсгөлд нь хэлэхэд шийдэл, гарц нь маш энгийн зүйл:

1. Зээлээ зориулалтаар нь ашиглаад эргэн төлөлтөө хийгээд явж байгаа аж ахуйн нэгжүүдээ тайван орхиод, ханшны зөрүү гэдэг юмнаас нь бүрэн чөлөөлөх. Энэ яригдаад буй зөрүү алдагдалд тэдний буруу байхгүйг хүлээн зөвшөөрөх.

2 . Зээлээ зориулалтын бус зүйлд зарцуулсан нөхдүүдээ хатуу шалгах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, шаардлагатай бол ялыг нь үүрүүлэх. Хотын дарга нь зээлтэй л гэсэн, тэр нөхрөөсөө эхлүүлэх.

3. Хөгжлийн банкны удирдлагыг сольсон гэсэн. Албан тушаалын гадны дарамт, нөлөө бүү ойртуул. Хөндлөнгийн хяналтан дор (аудит, мэргэжлийн банк гэх мэт) үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэн явуулах.

Юунд нь толгойгоо маажаад, учраа олохгүй сонсгол зохион байгуулж холион бантан хутгаж суудаг юм. Прокурор, АТГ, Шүүх, Цагдаагаа шударга байлгаж чадвал "вери иизи".

Оюун-Эрдэнэ ерөнхий сайд ТА бодвол харж л суугаа байх. Өөрөө Бэрхийн жоншны тоосонд хүн болж өссөн хүн, эрхбиш уурхай гэж юу байдгийг ойлгох биз. Бэрхээс Дорнод руу зөөсөн жоншны ачаар таны төрсөн сум өнөөг хүртэл хөгжин цэцэглэж ирсэнтэй маргахгүй биз. Би чөлөөт сэтгүүлч хүний хувьд нэг зүйл л хэлнэ: Хувийн аж ахуйн бүх салбарууд, үйлдвэр гээд цементний хэдэн үйлдвэрээ л бага оролд, болж өгвөл дэмж. Энэ бол стратегийн обьектууд. Улс болгоны мөрөөдөл. 1000 хүнтэй үйлдвэр дэлхийд цөөхөн шүү.

Ийм хөгжил цэцэглэлтийн төлөө л ерөнхий сайдын суудал улс болгонд эзнээ хүлээн суудаг.

С.Өгөөмөр

Тагууд:
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд mongolcomment.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх