АН-ын даргын сунгаа эхэллээ

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Өнөөдрөөс АН-ын даргын сунгаа эхэлж, Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд тус намын дотоод сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь гардууллаа.

Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга "Өнөөдрөөс Хэнтий аймгаас эхлэн нар зөв тойрон 21 аймгаар уулзалт хийнэ. АН-ын даргын сунгаа нь зөвхөн намын асуудал биш. Энэ бол Монгол Улс цаашид парламентын засаглалтай улс байх уу үгүй юу гэдгийг шийдэх сунгаа юм.

Парламент хэт олонх байж, төрийн гурван өндөрлөг нэг намаас сонгогдсоноор ямар үр дүн гарч байгааг бид яс, махаараа мэдэрч байгаа. АН парламентад тодорхой хүчнээр суух эсэхийг шийдэх сонгууль хэмээн бодож намын даргын сунгаанд оролцож байна.

Энэ сунгааг эв нэгдэлтэй байлгахын төлөө хичээнэ" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх