“Жаст групп“-ын  захирал асан Ш.Батхүү нарт холбогдох гэмт хэргийн шүүх ес дэх удаагаа хойшиллоо

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“Жаст групп“-ын  захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 10 цагт товлосон.

Гэвч шүүгдэгч тодорхой шалтгааны улмаас шүүх хурлыг хойшлуулсан байна. Ингэснээр “Жаст групп“-ын  захирал асан Ш.Батхүү нарт холбогдох гэмт хэргийн шүүх ес дэх удаагаа хойшиллоо.

Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй аж. Мөн шүүгдэгч Г.Алтан нас барсантай холбоотой түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүний улмаас оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх