Холимог тулааны чансаа ахиулах тэмцээнд найман тамирчин өрсөлдөнө

  • 0
  • 48
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулж буй "MGL-1 Fight Night IV" тулаан энэ сарын 26-нд "Crocus еvent hall" төвд болно. Энэхүү чансаа ахиулах тулаанд холимог тулааны 57-93 кг жингийн шилдэг 8 тамирчин хасагдах журмаар тулалдана.

Өнгөрсөн жилийн холимог тулааны тус тэмцээний анхаарал татсан оргил тулааныг Г.Баяртогтох  Баянхонгор аймгийн сумын начин Т.Намнанбаярын хооронд өрнөсөн. Г.Баяртогтох нь  WBC холбооны 2002 оны залуучуудын аварга, Мэргэжлийн бокс-т 34 тулаан хийж, 27 ялсны 22 тулаан нь КО буюу хүнд цохилтоор ялсан.

Харин энэ жилийн  MGL-1 Fight Night IV" тулаанаар олны анхаарлыг татаж буй хоёр тулаан өрнөх аж. Тодруулбал, Голдан стар ХХК-ны тамирчин Б.Цэндсүрэнгийн эсрэг Ирээдүй ММА-ын тамирчин Ц.Лхагвасүрэн тулалдана. Мөн Garuda ММА-ын тамирчин кик боксын Зүүн Азийн аварга Б.Гантогтох "Mazaalai fighting center" болон, Ширэн бээлий  клубийн тамирчин А.Тэмүүлэн нар тулалдахаар болжээ.

ТУЛАЛДАХ ТАМИРЧДЫН ТАНИЛЦУУЛГА:

Шандас ММА-ын  тамирчин Т.Намнанбаяр:

70 кг-д  Баянхонгор аймагт төрсөн, 180 см өндөр, 24 настай. 2020 онд анх -93 кг жингийн сорил тулаанаар мэргэжлийн боксын тамирчинг ялж байжээ.

Түүний өрсөлдөгч Mazaalai center клубийн  тамирчин Н.Батцэнгэл:

Орхон аймгийн Баян өндөр суманд төрсөн 177 см өндөр 25 настай бөгөөд 2020 оны сорил тулаанд ТКО буюу техникийн илт давуу болон шүүгчдийн  саналаар  тус тус 2 ялалт байгуулсан.

 70 кг-д Бэхэ Дожо клубийн тамирчин Х.Төрбаяр болон Хилийн цэргийн 0303-р ангийн тамирчин У.Бат-Оргил нар тулалдана.

 Шандас ММА-ын тамирчин Б.Мөнхдэлгэр:

57 кг-д тулалдана. 170 см өндөр, 29 настай.  2020 онд зохиогдсон MGL-1 Fight night IV шилдэг найман тамирчдын тулаанд оролцсон.

Түүний өрсөлдөгч 112 файтинг академын тамирчин Т.Нямжаргал:

171 см өндөр, 24 настай. Түүний хувьд холимог тулааны төрлөөр хоёр тулаанд ялалт байгуулжээ.

МҮИС-ийн тамирчин З.Балжинням:

Тэрбээр 57 кг-ын чансаа ахиулах тулаанд өрсөлдөнө. 153 см өндөр, 25 настай.

Түүний өрсөлдөгч Adernaline Brothers MMA болон Ширэн бээлий клубийн тамирчин У.Хашхүү:

165 см өндөр, 20 настай.

Хасах 93 кг-д Tarzan хочит Mazaalai center-ын  тамирчин Б.Хүрэлболдтай ЦЕГ-ын Хүч Спорт хорооны тамирчин Г.Амаржаргал тулалдана.

83 кг жингийн тулаан  Бэхэ Дожо клубын тамирчин С.Батхишиг болон Хилийн цэргийн 0303-р анги Алтан шонхор клубийн тамирчин Э.Мөнгөншагай нарын дунд өрнөнө.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх