Л.Баянмөнх: Гэр оронгүй, тэнэмэл, архины хамааралтай хүмүүс амархан засал авч, амьдрах итгэлтэй болдог

  • 0
  • 200
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Өлзийт Асар” ТББ-ын түр хоноглох байранд гэр оронгүй,тэнэмэл, архины хамааралтай 60 орчим хүн байрладаг бөгөөд тэднийг нийгэмшүүлж сэтгэл заслын үйлчилгээг үзүүлдэг байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл тус төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ үеэр тус төвийн дарга Л.Баянмөнх “Ийм хүмүүс ижил асуудлыг даван туулсан хүнтэй ойр байж тэдний нөлөөгөөр амархан засал авч амьдрах итгэлтэй болдог. Бид олон жил энэ үйл ажиллагааг явуулахдаа чамгүй туршлага хуримтлуулсан. Сургалтын арга ч боловсруулаад байна” хэмээн ярив.

ХХҮЕГ-аас орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх, амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, бичиг баримтжуулах талаар санал солилцож, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай уулзалт зохион байгуулахаар боллоо.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга мөн тус хорооны иргэн Д.Бямбажав, Ж.Баярсайхан нартай уулзсан юм. Тэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдаж өрхийн үйлдвэрлэл үйлчилгээг амжилттай явуулж байна. Мужаан мэргэжилтэй Д.Бямбажав сийлбэртэй модон эдлэл, гэр үйлдвэрлэдэг. Ж.Баярсайхан анх дугуй засвар ажиллуулахаар хүүгүй барьцаагүй жижиг зээл авч байсан бол өдгөө авто угаалгын газар, үсчин маникюр, фитнес заал нээн ажиллуулж байгаа аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх