Хүн амины хэргээр ял шийтгэгдэж байсан этгээд хийн буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан байна

  • 0
  • 123
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг баарны гадна бусдыг хийн гар буугаар айлган сүрдүүлж, танхайрсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 32 настай иргэн Э, 26 настай иргэн Э нар нь дээрх үйлдлийг гаргасныг нь шуурхай эрэн сурвалжлан олж тогтоогоод байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай мэдээллээ.

Энэхүү хэргийг үйлдсэн 32 настай Э нь өнгөрсөн оны 9 дүгээр сард суллагдсан бөгөөд дээрэмдэх, хүчиндэх, бусдыг амь насанд халдсан хэргээр ял шийтгэгдэж байжээ. Харин 26 настай Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хуурамчаар ашиглах төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгээд байсан аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх