Б.Гандөл туялзуур сэлэмний өсвөрийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

  • 0
  • 47
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохиогдож буй Өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын сэлэмчид  гараагаа амжилттай эхлүүлж хүрэл медаль хүртэв. Өсвөрийн тамирчдын хүнд сэлэмний төрөлд Г.Тэмүүлэн /Варриорс/ Э.Тэмүүлэн /УБ Фенсинг/, Х.Ананд, Б.Гандөл /хоёулаа Дуэль/ ур чадвараа сорив. Тэднээс Б.Гандөл туялзуур сэлэмний түүхэнд анх удаа Ази тивийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.
 
Тэрбээр тойргийн 6 тулаандаа бүгдийг ялж, хэсгийн дараах байдлаар топ 5-д эрэмбэлэгдэж, хасагдах 32-д Ливан улсын тамирчинг 11:10-аар ялснаар дараагийн шатанд шалгарсан. Улмаар хасагдах 16-д Вьетнамын тамирчинг ялж шөвгийн наймд үлдсэн. Харин шөвгийн наймд Казахстаны туршлагтай тамирчинтай тун ширүүн өрсөлдөөний эцэст 15:13-аар ялж,  медалийн болзол хангасан юм. Хагас шигшээд нутгийн сэлэмчинтэй өрсөлдөж, 15:9-өөр ялагдсанаар анх удаа монгол сэлэмчин Ази тивийн хүрэл медалийн эзэн болсон байна.
 
Батбямбын Гандөл нь Ц.Жигжидсүрэн багшийн удирдлага дор “Дуэль” клубт хичээллэдэг бөгөөд 2021 оны Өсвөр, Залуучуудын УАШТ-ий аваргаар шалгарсан шилдэг тамирчин юм. Энэ удаагийн тэмцээнд Монголын туялзуур сэлэмний холбоо /МТСХ/-ноос 13 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх