“АН”-ын тэнэглэл

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсын улстөрийн томоохон хүчин гэж нэрлэгддэг АН нь дотоод зөрчилдөөнийхөө улмаас олон нийтийн дунд намынхаа нэр хүндийг нэлээн унагаад буй. Тэд өнөөдрийг хүртэл дотооддоо учраа олж чадахгүй байгаа бөгөөд намынхаа асуудлыг шийдэж чадахгүй “хэрүүлтэй” байгаа. Гэтэл дотооддоо учраа олж, улс орны дотоод үйл хэрэгт оролцох хүчгүй болчхоод байгаа АН-ынхан гадаад ертөнцөд болж буй үйл явдалд “жигтэйхэн их санаа зовж” мэдэгдэл хүртэл гаргасан байх юм.

Тэдний энэхүү үйл явдал өнөөдрийн сошиалын гол “хошин” мэдээ болон хувирч, хүмүүсийн шүүмжлэлийг дагуулаад байна.

О.Цогтгэрэл даргатай АН-ын зүгээс Украины нөхцөл байдалтай холбоотойгоор байр сууриа ийнхүү илэрхийллээ. “Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан Нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна.

ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм.Энэ хүнд цаг мөчид Монголын Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна” гэжээ.

“Саваагүй нохой саранд хуцна” гэгчээр албан, албан бус эсэх нь тодорхойгүй намын дарга ийнхүү бусад улс хоорондын харилцаанд оролцон, шаардлага хүргүүлж байгааг “тэнэглэл” гэхээс өөрөөр юу гэх билээ.  Ямартай ч олон улс судлаачид АН-ын зүгээс гаргаж байгаа энэхүү үйлдлийг мэргэжлийн түвшинд тайлбарлана биз ээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх