Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг авчирлаа

  • 0
  • 48
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара байт харвааны ДАШТ энэ сарын 19-27-нд боллоо.

Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Энэтхэгийн багийг буулган авч хүрэл медаль хүртлээ.

Тэд урьдчилсан харваанд тавдугаар байрт эрэмбэлэгдэж, дараа нь Туркийн багийг 5:4-өөр ялсан. Улмаар тус тэмцээний мөнгөн медальт ОХУ-ын багтай учраа таарахад 6:0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөөх харваанд Энэтхэгийн багийг (5:1) ялжээ.

Ингэснээр Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг авчирлаа гэж Биеийн тамир спортын хорооноос. мэдээллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх