Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлжээ

  • 0
  • 67
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг 2020 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

2020 онд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг /зуслангийн зам дагуу Гүнт, Шүлэг уулын энгэр/ -ийн гурван байршилаас 100 шарил нүүлгэн шилжүүлж, чандарыг Самбалхүндэвийн оршуулгын газрын нийтийн суваргад залж байсан.

2021 оны тухайд Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Шувуун фабрик (Ламын энгэр) байршиж буй 100 гаруй шарилыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд тухайн 2021 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн турш талийгаачдын ар гэрт мэдээллийг хүргэх хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд тогтсон байршил болон талийгаачдын мэдээллийг түгээснээс гадна бүртгэл, мэдээллийн ажилтан Дүнжингарав худалдааны төв дэхь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсэгт байрлан ажилласан байна.

Энэ хугацаанд 30 гаруй талийгаачийн ар гэрээс холбогдсоноос ар гэрийн хүсэлтийн дагуу 10 гаруй шарил болон чандарыг бусад зөвшөөрөлтэй оршуулгын газарт нүүлгэн шилжүүлсэн байна. 2021 оны наймдугаар сарын 7-8-нд уламжлалт шашны зан үйлийг гүйцэтгэн,  холбогдох журам, стандартын дагуу ар гэрийн төлөөллийг оролцуулан шарилыг нүүлгэн, шилжүүлэх, чандарлах ажлыг “Улаанбаатар буян” ХХК гүйцэтгэсэн байна.

Мөн энэхүү зөвшөөрөлгүй оршуулсан шарлыг нүүлгэн шилжүүлж чөлөөлсөн талбайг тэгшлэн, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, зүлэг тарих ажлыг хийж гүйцэтгэжээ. Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан талийгаачдын чандар/шүтээнийг Самбалхүндэв (70 давхар)-н оршуулгын газарт байрлах нийтийн суваргад залах хүндэтгэлийн арга хэмжээ 2021 оны наймдугаар сарын 12-нд зохион байгуулж байгаа буюу бурхан бологсдын ар гэр төрөл төрөгсдийн төлөөлөл, НЗЗА, Улаанбаатарбуян ХХК-ны удирдлагууд ирж хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Буяны сүмийн лам хуврагууд хойдын буянд зориулсан ном уншлага уншин ерөөл өргөлөө.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх