УИХ-ын гишүүн асан Д.Гантулга залуучуудын холбооны хуралд оролцжээ

  • 0
  • 65
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт өчигдөр /2021.08.12/ Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд уулзаж, цахимаар хуралджээ. Уг хуралд зөвлөлийн төлөөлөл, гишүүд удирдлагууд оролцож залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн юм байна.

Харин тус хуралд УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүндэт зочноор оролцсон нь олны анхаарлыг татав. Д.Гантулга нь 2019 онд шүүхээс хүчингийн хэргээр хоёр жилийн ял сонссон ч өнгөрөгч оны арванхоёрдугаар сард магадлангаар суллагдсан билээ. Ийнхүү олны нүднээс нам жим байсан тэрбээр залуучуудын холбооны үйл ажиллагаанд оролцож, эргэн нийгмийн амьдралдаа орсон бололтой. Өөрөөр хэлбэл, шүүхээс ял шийтгэл сонссон түүнийг олон залуусыг төлөөлж, “хүндэт зочноор” оролцсонд шүүмжлэлтэй хандах хүмүүс ч бий.

Эргэн сануулахад, Д.Гантулга нь хүчингийн хэрэгт холбогдсон даруйд УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн нь нийгэмд шуугиан дэгдээж, иргэдийг бухимдалд автуулсан юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх