Баар, цэнгээний газрууудыг нээх талаар яригдаж байна

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Аж ахуйн нэгжүүдтэй хариуцлагын гэрээ байгуулснаар үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр болов. Тодруулбал, Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг зэрэг 10 гаруй аж ахуй байгууллагын үйл ажиллагааг хариуцлагын гэрээ хийсний үндсэн дээр нээхээр болж буй. Иймд харьяа дүүргийнхээ Хүнс худалдаа үйлчилгээний газрын хэлтэст хандан хариуцлагынхаа гэрээг хийнэ. Хариуцлагын гэрээ нь үйл ажиллагаа явуулж байгаа чиглэлээсээ хамаараад өөр өөр байх зохицуулалтыг гэрээнд тусгасан байна.

Мөн “ААН-үүдийн үйл ажиллагааг үе шаттай нээж байгаатай холбоотойгоор баар, цэнгээний газрыг нээх талаар яригдаж байна” гэж эх сурвалж мэдээллээ. Хариуцлагын гэрээгээ зөрчвөл торгуулийн арга хэмжээ болон тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хамаатай хариуцлагын гэрээний үндсэн загвар болон эрх, үүрэг:

 

 

 
 
Эх сурвалж: unuudur.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх