Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ цаашдаа ч өсөх магадлалтай

  • 0
  • 64
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн өсөлтийн талаар /2021.07.05/ мэдээлэл өглөө. 

Монгол Улсын газрын тосны импортын хэмжээ 2020 онд 1,4 сая тонн импортолсон ба эхний хагас жилийн байдлаар үүнээс 700 орчим тонныг хэрэглээд байна.

2021 он гарснаас хойш ОХУ-д  түүхий газрын тосны эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж шатахууны үнэ 12 удаа өссөн байна. Олон улсын зах зээл дээрх брэнд тосны үнийн хэлбэлзэл нөлөөлнө. Өнгөрсөн 2020 онд түүхий газрын тосны үнэ унаж, Дөрөвдүгээр сард 19,5 ам.доллар буюу хамгийн доод цэгтээ хүрч байлаа. 

Харин 2021 оны зургаадугаар сард Роснефьт компаниас авч буй нэг тонн АИ-92 бензиний үнэ  661 ам.доллар хүрчээ. Ийнхүү олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт манай улсад шатахууны үнэ өсөх гол шалтгаан болсон хэмээн АМГТГ-аас мэдээлж байна. Цаашдаа ч үнэ өсөх магадлалтай гэдгийг АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр хэлж байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх