12 настай унаач хүүхэд мориндоо чирэгдэн нас барлаа

  • 0
  • 55
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Энэ оны зургадугаар сарын 13-ны өдөр 12 настай унаач хүүхэд мориноосоо унаж, чирэгдсэнээс шалтгаалан нас баржээ. Хүү хүнд бэртэж, анхан шатны тусламж авч чадаагүй байна. Уг хэрэг Төв аймгийн Аргалант суманд болжээ. Түүнчлэн зургадугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт 11 настай хүүхэд мөн мориноос унаж, 50-100 метр газар чирэгдсэн байна. Үүний улмаас биеийн байдал хүнд, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ хоёр хэргийг ХҮЭК-оос Ерөнхий сайдад хүргүүлсэн саналдаа жишээ болгон дурдсан байна. Комиссын зүгээс унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалж, энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах хурдан морины уралдааныг цуцлах эсвэл хойшлуулах санал гаргаад буй юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх