Сүхбаатар аймагт аянга бууж, хээрийн түймэр гарчээ

  • 0
  • 57
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Тодруулбал, Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Шовголдой гэдэг газар зургадугаар сарын 28-ны 18:00 цагийн орчимд аянга бууж, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг мөн өдрийн 18:02 цагт аймгийн ОБГ өгчээ. 

Улмаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 70 км замыг туулан 20:05 цагт очиж, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран  зургадугаар сарын 29-ны 02:25 цагт түймрийг унтраасан байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх