ХЭҮК: Морины уралдааныг хойшлуулах эсвэл цуцлах санал гаргаж байна

  • 0
  • 69
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр ХЭҮК-оос наадмаар морь уралдуулах талаар дараах байр суурь илэрхийллээ.

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан:

Наадмаар хурдан морины уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөнд ХЭҮК шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь хүүхдүүдийг морь унуулах нь халдварын өндөр эрсдэл дагуулахаар байна. Тиймээс ХЭҮК-оос морины уралдааныг хойшлуулах эсхүл цуцлах санал гаргаж байна гэсэн юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх