12-15 насны хүүхдүүдийг ирэх долоо хоногоос вакцинжуулалтад хамруулна

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Өнөөдрийн /2021.06.23/ байдлаар манай улсад вакцинжуулалт эхэлүүлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.3 хувь буюу 975240 нь I тунд,
-90.3 хувь буюу 860689 иргэд II тунд хамрагдаад байна.
Мөн (5.8 хувь) буюу нийт 692 жирэмсэн эх,
 (17.1 хувь) буюу 16-17 насны 5827 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.

Тэгвэл 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр бэлэн байдлаа хангаж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. 

Тэрээр "Бид ДЭМБ-ын дэргэдэх вакцинжуулалт хариуцсан зөвлөлтэй цахимаар холбогдож, Файзер вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл авсан. Тиймээс эдгээр насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг энэ долоо хоногийн сүүлээр юм уу, ирэх долоо хоногийн сүүлээр эхлүүлэхээр төлөвлөгөө гаргаж, бэлэн байдлаа хангаж байна" гэв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх