Хүчилтөрөгчийн баллон нь хий алдаад скочдож түрдээ ажилд оруулж байна

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Улаан бүсэд ковидын нөхцөл байдал ямар байгааг өөрийн нүдээр харж байна. Үнэхээр аймшигтай. Улсын хэмжээнд өдөрт 10-аад хүн бурхан боллоо гэдэг бол худлаа. Миний энэ байгаа газар урд шөнийн байдлаар 2хүн бурхан болчихлоо. 30-д өвчтөн дунд 3хан аппарат,дундын цэр соруулдаг 1 аппарат. ЗГ,УОК, ЭМЯ-хан бүхэл бүтэн 1,5жил ковидын талаар ярьж байгаа мөртлөө энэ асуудлыг одоо болтол шийдэж чадаагүйд дургүй хүрч байна. Өдрөөс өдөрт нүдэн дээр минь муудаж байгаа мөн нас барж байгаа хүмүүсийг,галын шугаманд ажиллаж байгаа эмч, сувилагч,асрагч эмнэлэгийн ажилчдыг хэрхэн ядарч, сөхөрч,туйлдаж байгааг хараад сэтгэл эмтэрч ,өр өвдөж байна. Яг одоо миний хажууд ковидоор бурхан болсон шарил хэвтээстэй. Буян компанийнхан ирж авдаг юм гэнэ. Эмнэлэгийн ажилчид маань хүчилтөрөгчийн баллон нь хий алдаад заалт нь хугарсан байгааг скочдож түрдээ ажилд оруулж байна. Ийм л байна даа хөөрхийс. Эд нар маань үнэхээр цөхөрч байна!!!!!!!

Narangerel Munkhbat

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх