Хөл бөмбөгчид Coca-Cola, Heineken-ээс татгалзаж байна

  • 0
  • 218
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр ширээн дээр ивээн тэтгэгчдийн бүтээгдэхүүнийг тавьдаг нь тэмцээн бүрийн уламжлал билээ. Гэвч ширээн дээр нь байсан Coca-Cola-г холдуулж ус тавьсан Криштиану Роналдугийн үйлдэл олонд хүрч Coca-Cola компанийн хувьцааны үнэ унаснаас гадна бусад тоглогчдод ч нөлөөлжээ.

Тухайлбал өнгөрсөн шөнө болсон Итали Швейцарын тоглолтын дараах хэвлэлийн баг хурлын үеэр Италийн шигшээ багийн тоглогч Мануэл Локателли мөн ширээн дээр нь байсан Cola-г холдуулж ус тавьжээ.

Мөн үүнээс өмнө Францын шигшээ багийн тоглогч Пол Погба хэвлэлийн бага хурлын үеэр ширээн дээр байсан Heineken брэндийн шар айргийг холдуулсан нь олны анхаарлыг татсан.

Хөл бөмбөг гэлтгүй мэргэжлийн спортын тамирчид нарийн хоолны дэглэм барьж биеийн эрч хүч, тогтвортой байдлаа хадгалдаг бөгөөд бусдыг ч мөн эрүүл дэглэм сахихыг уриалах нь олон. Coca Cola компанийн хувьцааны үнэ Роналдугийн үйлдлийн дараа 56.10 ам.доллараас 55.22 ам.доллар болж буурсан ч эргээд өсөх хандлагатай байсан. Гэвч өнөөдрийн 09:30 цагийн байдлаар 54.67 ам.доллар болж дахин унажээ.

Харин Heineken компанийн хувьцааны үнэд ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх