Төрийн алба хаагчдыг сургагч багшаар бэлтгэж байна

  • 0
  • 157
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн ОУБ”-ын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөлтэй хамтран иргэдэд  гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг түгээх “Сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад төрийн албаны 8 алба хаагчийг хамруулж, иргэдэд сурсан мэдсэн мэдлэгээ түгээхэд хэрэглэх “Бэлэн бай” сургалтын  багцын хэрэглэгдэхүүнийг гардуулан өгсөн юм.

Мөн энэ онд сургагч багш нарын зохион байгуулах сургалтын үйл ажиллагааны  төлөвлөгөө боловсруулж “Батламж” гардууллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх