Б.Пүрэвдорж: АН-ыг нэгтгэх зорилгоор 100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулна

  • 0
  • 122
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Б.Пүрэвдорж гишүүн "АН-ын дотоод хагарал угтаа тулж, сая Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн бага санал авлаа. 1990 оноос хойш хэзээ ч ийм санал авч байгаагүй. АН-ын Онц их хурлыг зарлаж нэг удирдлагатай болгох санал намын жирийн гишүүдээс их ирж байна. Энэ санаачилгыг дэмжүүлэх зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Гарын үсгээ зурахыг хүссэн АН-ын гишүүд намынхаа үүрүүдэд очиж гарын үсгээ зураарай" гэв.

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Үнэхээр харамсалтай байна. АН эв нэгдлээ алдсаны улмаас шат шатны сонгуулиудад амжилт үзүүлсэнгүй. АН бол үнэхээр нийгмээс дэмжлэг авахаа больчихсон нам биш. Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн бага санал авсан ч цаана нь саналаа өгөөгүй сонгогчид 42 хувийг эзэлж байна. Үнэхээр сонголтгүй байсан учраас энэ хүмүүс сонгуульдаа оролцоогүй гэж бодож байна" гэлээ. 

АН-ын гишүүн Х.Тэмүүжин "Тамганы булан бариад хэрэлдэж байгаа хүмүүс намынхаа гишүүдийг хонь шиг хашаанд хашчихаад "Манай хашаанд тэд нь байна" гэж байгаа бол энэ нам эзэнгүй болно гэсэн үг. Тиймээс хашаа хороогоо нурааж, гишүүдээ хонь гэж харахаа болимоор байна. Эв нэгдэлтэй АН-ыг бий болгохын тулд гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлж байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх