УИХ шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө

  • 0
  • 16
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

УИХ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай суудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72.3-т "Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасан байдаг юм.

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай 95.2.4-т "Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль гаргана" гэж заажээ. Үүний дагуу УИХ МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль баталлаа. Чуулганы хуралдаанд оролцсон 63 гишүүний 61 нь уг хуулийг батлахыг дэмжсэн юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх